НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр талд хуралдаж байна

Админ | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXII дугаар хуралдаан өнөөдөр /2019.02.28/ 09.00 цагт товлогдсон. Гэсэн ч МАН-ын бүлэг хуралдаж байгаа тул хуралдаан эхлээгүй байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр  /2019.02.27/ Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар батламжлагдан, тамга тэмдгээ аван, ажилдаа орсон. Тиймээс С.Амарсайханы оронд шинэ даргыг сонгох учиртай. Өмнө нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох шийдвэр гаргасан.

Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу эрх баригч намын бүлгээс Р.Дагвын нэрийг оруулж ирэх нь тодорхой. Гэсэн ч заалнаас Ц.Сандаг-Очир, Ж.Батсайхан нарын аль нэгийг нь нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа аж. Тиймээс МАН-ын бүлэг хоёр талд хуралдаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.26.195.217)  2025 оны 03 сарын 13

Дагва гэдэг нохойн баас хэрэггүй ээ.

1  |  0
zochin (66.181.179.97)  2025 оны 03 сарын 13

mun ch teneg khumuus yum daa , yasan ch ikh alban tushaal erkh medeld durtay khumuus yum

1  |  0
Top