НИТХ-ын хурлыг 09:00 цагт зарласан ч ЭХЛЭЭГҮЙ БАЙНА

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

НИТХ-ын өнөөдрийн /2019.02.28/ ээлжит хуралдаанаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааныг 09.00 цагт Хангарьд ордонд болохоор товлоод байсан ч НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байв.

Гэвч 16:00 цагийн байдлаар НИТХ-ын хуралдааны танхим хоосон байна. Учир нь НИТХ-ын МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.26.96)  2025 оны 03 сарын 13

гомо мөнхөө ах аа ах аа

1  |  0
Top