Боксчдын өдөр: Олимпийн аваргатай болсон мөчийг эргэн саная

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 24


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган “Бээжин-2008” зуны олимпийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртсэний 11 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 24-ний энэ өдөр Монголын боксчдын алтан үеийг бүтээсэн Э.Бадар-Ууган Бээжинд болсон зуны олимпийн наадмын боксын рингэнд өрсөлдөгч бүрээ илт давуу байдлаар буулган авч, Олимпийн аварга болж байсан түүхтэй.

Эх орноо олимпийн аваргатай болгосон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёроороо монголчууд гоёх дуртай. Спортын гайхамшиг, спортын хүнд бэрхийг туулан давж, элэг нэгт ахан дүүсээ бүгдийг нь “дагуулан”, олимпийн оргил цэнгэлд аваачсан Э.Бадар-Ууган аваргад алтан медалийн баярын мэнд хүргэе. 

Монгол Улс спортын түүхэндээ өнөөдрийг хүртэлх хугацаанд олимпийн наадмаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртжээ. 2008 оны онцгой амжилт одоог хүртэл давтагдаагүй, олимпийн алтан медальтан ахин төрөөгүй байгаа ч Токио-2020 олимпийн наадамд аваргуудын халааг залгаж, алтан медальтан тодрох найдлага мэдээж бий.

"Бээжин-2008" олимпийн наадмын алт, "Чикаго-2007" сонирхогчдын боксын дэлхийн аваргын мөнгөн медальт, 2008 оны ДЭЛХИЙН ШИЛДЭГ БОКСЧИН, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууганы олимпийн аварга болсон бахархалт мөчийг эргэн санацгаая.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рр (64.119.23.88)  2025 оны 03 сарын 13

Ахиж ийм боксчин Монголд гарах уу?

1  |  0
Zochin (37.164.67.246)  2025 оны 03 сарын 13

Badruugan bol bas mongoliin olimpiin anhnii avraga dandaa tuvchinbayriig anhnii avfaga gej yridag nuguuduh ni ch gesen durtai adilhan anhii avarguud baij

1  |  0
зочин (202.9.42.192)  2025 оны 03 сарын 13

3 алт шүү. Баатаржавыг орхисон байна. маш муухай шүү хүмүүсийг ялгаварлах. тэртусмаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь.

2  |  0
Top