Японы жүжигчин Ашина Сэй амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Японы жүжигчин Ашина Сэй энэ сарын 14-нд нас барсан байна.

Тэрбээр Токиогийн Шинжүкү дүүрэг дэх гэртээ амьсгал хураасан байсан бөгөөд Цагдаагийн газраас Ашинаг амиа хорлосон гэж үзэж байгаа гэнэ.
 


Цагдаагийн газраас мэдээлснээр 13-ны өдрөөс эхлэн утсаа авахгүй, харилцаагүй болсон тул гэр бүлийнхэн нь гэрт нь очиж, нас барсан байхыг нь олсон байна.

Ашина Сэй 10-р сард эхлэх Фүжи телевизийн цуврал кинонд тоглож байсан бөгөөд мөн Асахи телевизийн олон ангит кинонд тоглохоор болоод байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O (66.181.161.107)  2025 оны 03 сарын 13

Svns bhaa tvvnees bish amjilttai ywj bj yu gej amia horlohiin

1  |  0
.  (31.155.241.13)  2025 оны 03 сарын 13

Hairan ami bga daa. Jargal zovlon holildood ch amidral yamar saihan bilee

2  |  0
Top