АН: М.Тулгатын тал С.Эрдэнийг НЭР ДЭВШИГЧЭЭР батламжиллаа 

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Сөрөг хүчин болох АН-ынхан дотроо С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдаад байгаа билээ. Улмаар С.Эрдэнийн талын АН-ын даргаар М.Тулгат, Ц.Тувааны талын АН-ын даргаар О.Цогтгэрэл нар тодорсон. 

Тэгвэл хоёр тал хоёулаа өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа.

АН-ын Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлсэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар ялалт байгуулсан талаар мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, М.Тулгатын талаас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуяг нар ялалт байгуулсан юм. 

Тэгвэл дөнгөж сая /2021.05.02/ М.Тулгатын талын АН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх сунгаанд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг ёсчлон батламжиллаа. 

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөх дотоод сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ танд баяр хүргэж, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг хүсэж байна" гэв.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.82.136)  2025 оны 03 сарын 13

АН - ынхан танар яасан ядуу үхээнц байна вэ? Эрдэнэ гэдэг урвагчаа зсйлуулж чадахгүй байхдаа яахав. Эрднэ чинь МАН - ын тагнуул урвагч шүү дээ

3  |  0
зочин (192.82.82.136)  2025 оны 03 сарын 13

АН - ынхан танар яасан ядуу үхээнц байна вэ? Эрдэнэ гэдэг урвагчаа зсйлуулж чадахгүй байхдаа яахав.

1  |  0
Zochin (139.5.216.82)  2025 оны 03 сарын 13

Энэ Хүүкийг захиалга гэж харагдахаар юмаа. ЭР ХҮН шиг шударга өрсөлдчихгүй, Эрдэнээ энэ Тулгат гэнэ үү байчихсан юмаа, карьер нь дууслаадаа

2  |  0
Ман (66.181.161.1)  2025 оны 03 сарын 13

Албаар намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн хэдэн нөхдийн үйл ажиилагаа намаас хөөх хэрэгтэй

2  |  0
МАН-н жирийн гишүүн (66.181.161.5)  2025 оны 03 сарын 13

Баярлалаа.Хүүк жанжиныг миньЕрөнхийлөгчөөр гаргах замыг засаж цэвэрлэж өгсөн гавьяаг чинь түүх мартахгүй.МАНай намд үнэлж баршгүй дэмжлэг боллоо.

2  |  0
Зочин (202.9.46.165)  2025 оны 03 сарын 13

Юун хөөрхөнийн. Энэ хүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй болжээ.

2  |  0
Бат (122.201.22.162)  2025 оны 03 сарын 13

Санал өгөхгүйэ

1  |  0
Zochin (202.9.46.135)  2025 оны 03 сарын 13

Yana aimshgiin yumaa.naidah sain hyn alga

1  |  0
zochin (203.91.115.52)  2025 оны 03 сарын 13

S. erdene uhej zailaachee

1  |  0
зочин (66.181.188.155)  2025 оны 03 сарын 13

Оюунгэрэл ЭРДЭНИЙН ДООР Л ХЭВЭЖ БАЙГАА БИЗ.

2  |  0
RS (202.9.40.223)  2025 оны 03 сарын 13

Маш зөв

1  |  0
Баточир (202.9.40.223)  2025 оны 03 сарын 13

Маш зөв

1  |  0
Top