С.Эрдэнийн талын АН-ынхан ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ 

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талын АН-ынхан үнэнд гүйцэгджээ. "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэгчээр тэдний талын АН-ынхан О.Цогтгэрэлийн талын АН-аас зохион байгуулж байгаа жагсаал, цуглааныг үймээн самуунд хөтлөх бүхий л аргыг хэрэглэж байгаа сурагтай. 

Ямар сайндаа л хоёр хуваагдсан АН-ынхан шүүх, хуулийн байгууллагаар хэн нь АН-ын дарга, хэн нь АН-ын тамгыг эзэмших эрхтэйг нь нотлоогүй, батлаагүй байхад С.Эрдэнийн талын АН-ынхан О.Цогтгэрэлийн талын АН-ынхныг үгүйсгэж, тагнуул болон цагдаагийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдлээ. 

Учир нь, Улсын Дээд шүүх маргааш /2022.05.20/ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг хэлэлцэнэ.

Хэрэв энэ хурлаар АН-ын даргад Х.Баттулгыг бүртгэж, О.Цогтгэрэлийн талын АН-ын зүгээс гаргасан хүсэлтийг хангах аваас С.Эрдэнийн талын АН-ынхан албан ёсоор хууль бус болох юм. Үүнийг олж харсан С.Эрдэнийн талын АН-ынхан үнэнд гүйцэгдэж, байдаг бүхий л башир аргыг хэрэглэж эхлэв бололтой. 

Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийн талын АН-ын зүгээс өнөөдөр хоёр дахь өдрөө тайван жагсаалыг зохион байгуулж байна. Ингэхдээ тэрхүү жагсаалыг нь С.Эрдэнэ болон Ч.Өнөрбаяр нарын нөхөд үймүүлж, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байгаа талаар О.Цогтгэрэлийн талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал онцолж, цагдаагийн байгууллагад ханджээ. Ингэхдээ уг жагсаал, цуглааныг үймээн самуун болохоос сэргийлж хамтарч ажиллахыг хүссэн байна.

Ёстой л С.Эрдэнийн талын АН-ынхан үхэхдээ үхэр буугаа тавьж, үнэнд гүйцэгдэж байгаа бололтой. Тэд АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэчихвий гэсэндээ байдаг бүхий л башир аргаа хэрэглэж байхыг үгүйсгэхгүй юм. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (124.158.64.16)  2025 оны 03 сарын 13

Х.Баттулга АН-н даргаар бүртгэгдэх нь гарцаагүй болчихлоо.Одоо Элбэгдорж хамгаалалтгүй хоцорч байна. Удахгүй Зоригийн аллагын хэрэг босоход Элбэгээд Эрдэнэ тус болох нь өнгөрчихлөө Одоо оготны нүх ч байсан Элбэгдоржид туйлын хэрэгтэй болжээ.Ядахад яр гэж Өнөрбаяр гэж тэнэг залууг өөрийгөө төлөөлүүлээд улам буруудаж байна.Хүн таньдаггүй юм байна.Хурц гэж усан тэнэг новшид итгэж бүтэн баларсан буцах гарц байхгүй болсон

1  |  0
ЗОЧИН (202.21.104.2)  2025 оны 03 сарын 13

ӨӨРИЙГӨӨ ЧУХАЛ ГЭЭД БОДЦОН ЭНЭ ХҮН ХЭН БЭ

1  |  0
zochin (73.111.180.213)  2025 оны 03 сарын 13

tsarai zus nudiig ny xardaa ene udaxgyi uxnee xorondoo xordoj bux nasaaraa xor nairuulj yavaa

1  |  0
Hs (173.72.18.57)  2025 оны 03 сарын 13

Ene beltsiisen pizdag huuj yavuulaach

2  |  0
зочин (202.9.40.7)  2025 оны 03 сарын 13

ХАМАГ ХЭРГИТЙН ЭЗЭН НЬ НӨГӨӨ МУУХАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ШҮҮ, ТЭРЭН ШИГ БУЗРЫГ МАНАЙ НАМЫНХАН ҮЗЭН ЯДААД УДЛАА

4  |  0
xaku (192.82.76.222)  2025 оны 03 сарын 13

Xaxaxa ene teneguudiig mongo avch demjij bga xumuus oorsnoo tun udaxgui unend guitsegdene. Jenkotoigoo zail!

1  |  2
бат (202.21.116.5)  2025 оны 03 сарын 13

Түй май. Та нарыг хэн ч тоохгүй шившиг

2  |  0
Иргэн (202.9.46.52)  2025 оны 03 сарын 13

Иймэрхүү адгийн хулгайч уудаас болж Монголын маань ирээдүй болсон хойч үе үүд маань яаж амьдра ч байна бодоод үздээ зүгээр л амин хувиа хичээсэн өөрсдийнхөө эрх ашгийг бодсон хулгайчуудаас болж бусдын эрх ашиг хохир ч үлдэж байна шүү дээ ядаж Монгол Улс үр хойч ирээдүйгээ бодохгүй муусайн гурил нууд

3  |  0
Зочин (202.126.89.121)  2025 оны 03 сарын 13

Хахууль залгисан гарууд гоё гоё юм бичнэ ээ

2  |  1
Top