АН: Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг намаасаа хөөлөө

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

С.Эрдэнэ тэргүүнтэй Ардчилсан нам /АН/-ын удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг найман жилийн хугацаанд намаасаа хөөсөн талаар мэдэгдлээ. Мөн УИХ дахь АН-ын бүлгийг тарааж байгаа аж. Цаашид УИХ дахь АН-ын зөвлөл байгуулаад зөвлөлийн даргаар Д.Ганбат ажиллахаар болжээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж байгаа юм бна. Харин Ж.Батсуурь гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үеэр АН-ын байр суурийг баримталж санал хураалтад оролцоогүй тул намын гишүүнээр үлдээж байгаагаа С.Эрдэнэ тодотгов. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин  (103.212.116.240)  2025 оны 03 сарын 13

Хөөсөөр байгаад Битон энэ 2 л үлдэж байгаа юу .

1  |  0
Зоч (103.161.242.161)  2025 оны 03 сарын 13

Энэ чинь одоо юу болоод байна аа. Овоо хэдийгээ хөөгөөд улам дордох юм бишүү. Ер нь Эрдэнэ минь чи өөрөө зайгаа тавина байгаа. Самарч гүйцлээ л дээ...

1  |  0
Иргэд (192.82.72.36)  2025 оны 03 сарын 13

Эрдэнэ түргэн Хайран сайхан хүмүүсийг КО-19 аваад явчих юм. Энэ Эрдэнийг монголын ард түмнээс зайлуулаад өгдөггүй юм байх даа. Үзлийн муухай шившиг зайлах хэрэгтэй

1  |  0
Зочин  (66.181.161.6)  2025 оны 03 сарын 13

Сэтгэц нь өөрчлөлттэй болж дээ!!! Хөөрхий тэгээд хөөгөөд аваад тоглоод л явж байг дээ!!!

1  |  0
Хонгорчууд (103.242.47.14)  2025 оны 03 сарын 13

Битон Ганбатыг Баянхонгорцууд бид яах гэж сонговоо Ийм тэнэг амьтан байсан юмуу Д,Мөнх -эрдэнэ Д,Ганбат хоёр ХОНГОР НУТГИЙН АРД ТҮМНИЙ НЭР НҮҮРИЙГ ёстой баллаж байна даа ОДоо дахиж сонгогдохгүй г ээ мэдээд тэнэгтэж байна даа 24 оны сонгууль угаасаа урдаасааа гурил цацуулвал их юм

5  |  0
zochin (202.131.251.156)  2025 оны 03 сарын 13

biton bakh 2 duraarai yankanshuu

2  |  0
Top