Дуучин Г.Басхүү, Г.Дэлгэрболд нарын хамтарсан тоглолт болно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 29

 

Дуучин Г.Басхүү, Г.Дэлгэрболд нар ирэх 11-р сарын 7-ны өдөр "Андууд" хэмээх хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. 

Нөхөрлөл, хамтын хүсэл зорилго, хөг аялгуугаа нэгэн үдэш толилуулах энэхүү тоглолтоо UB Palace-ийн концертын танхимд хийх бөгөөд тэд хамтдаа инээж, хамтдаа дуулагдсан он жилүүдийн түүхээ дуун хэлхээндээ шингээжээ. 

Хэзээ ч салшгүй нөхөрлөл, хүсэл мөрөөдлийг бодитоор харуулах энэхүү онцгой тоглолтод: 

 

  • МУУГЗ Б. Ичинхорлоо
  • МУСТА А. Анхбаяр
  • МУСТА Б. Чанцалдулам
  • МУСТА А. Хосбаяр
  • МУСТА Г. Энхцэцэг
  • МУСТА Э. Эрболд
  • МУСТА Б. Баяндалай
  • МУСТА Т. Ганбүргэд
  • МУСТА А. Баасандэлгэр
  • МУСТА Д.Бердибек, Б.Одмандах /Voice Мongolia/
  • Зүрх Цэндээ
  • Б. Мөнхбаяр нар оролцож ая дуугаа өргөнө. 

Тоглолтын тасалбарыг ticket.mn-ээр дамжуулан авах боломжтой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (103.57.92.48)  2025 оны 03 сарын 13

бас ийм дуучид байдаг юм уу

1  |  0
Top