Б.Саранжаргал: Чи улс даяар бахархал болсон гайхамшигт амжилт бүтээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 13

 

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн давааны эхлэл наадамчин олны сэтгэлийг баярлуулж бас багагүй цочирдуулсан дархан аваргын шийдвэрээр чимэглэгдсэн. Дархан аварга Намсрайжавын Батсуурь энэ даваанд Баавгай заан Б.Бат-Өлзийг амлаж авч, элэг бүсээ тайлж өгснөөр Б.Бат-Өлзий Улсын арслан цолны болзол хангасан.

Түүний энэхүү үйлдлийн талаар гэргий Б.Саранжаргал нь: Өнөөдөр чи зөвхөн өөрийнхөө бус нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж улс даяар бахархал болсон гайхамшигт амжилтыг бүтээлээ.

Чамтайгаа хамт энэ мөчөөр бахархаж, чинийхээ хөдөлмөр, тэвчээр, зоригийг өдөр бүр хажууд чинь харж ирсэн хүний хувьд чамаараа маш их бахархаж байна.

Чамтай хамт ертөнцийн хаана ч хүрсэн яах вэ, хайрт минь. Чиний мөрөөдлийн замаар насан туршдаа хамт алхахдаа үргэлж итгэлтэй байх болно.

Баяр хүргэе хайрт минь. Чи бол миний баатар, үр хүүхдийнхээ бахархал. Монгол Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга" хэмээн сэтгэлийнхээ үгийг дайжээ. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(112.148.179.220) 2026 оны 07 сарын 18

ENEES ILUU YAAJ HELEH BE ? AMJILT

0  |  0
Зочин(202.126.91.178) 2026 оны 07 сарын 16

Одоо цагт, тэр тусмаа үндэсний бөхөд мөнгөнөөс ангид юм гэж байхгүй л дээ

0  |  0
Гэмт хэрэг Батсууриа(176.2.197.159) 2026 оны 07 сарын 16

Батсуурь 5-ын даваанд Баторшихийн чих рүү албаар цохиж хэнгэргэ хагалж тэнцвэр алдуулсан. Энэ бол гэмт хэрэг шүү! Бөхийн индэрийг гутааж буй маш муухай. Ийи байж болохгүй. Тэгээд энийг яаагаад бичдэг эмч байдаггүй юм.

0  |  0
ккк(98.153.154.67) 2026 оны 07 сарын 17

ene tened hard goyodson huuhen baina

1  |  1
ккк(98.153.154.67) 2026 оны 07 сарын 17

ene tened hard goyodson huuhen baina

1  |  1
з(122.201.31.34) 2026 оны 07 сарын 17

өрөө өгсөн юм биш үү

1  |  0
зочин(202.9.47.26) 2026 оны 07 сарын 15

хүний хумс таньд ямар хамаа бна?

1  |  0
Зочин(103.26.195.7) 2026 оны 07 сарын 17

Хумс нь муухай юмаа. Бусдаар сайхан, нүдэнд дулаахан эхнэртэй юм бна.

1  |  0
Top