ХЭРГИЙН ГАЗРААС | Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

Б.Цог | Zindaa.mn
2026 оны 07 сарын 25

Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах ашиглалтаас гарсан Соёлын төвийн байранд цагдаагийн алба хаагчид гавлагдаж үлдсэн иргэн нас барсан байдалтай олджээ.

Талийгаач 50 настай эрэгтэй Б.Б-г өглөөний 08.00 цагт Борнуур сумын цагдаагийн алба хаагчид гэрээс нь авч явжээ.

Улмаар 11.00 цагийн орчимд, ар гэрийнхэнд нь иргэн Б.Б-г өөрийгөө боомилж нас барсан тухай дуулгасан байна. 

Талийгаачийн охин Б.Ж "Өчигдөр 17.00 цагийн үед аавыг архи уусан гээд цагдаа дуудаж, эрүүлжүүлэхээр болсон. Гэвч цагдаа нар дуудлага ихтэй, Батсүмбэрт ажилтай явж байна гээд өнөөдөр өглөө 08.00 цагт ирж авч яваад, гуравхан цагийн дараа аавынхаа цогцсыг ирж ав гэсэн" гэлээ.

 

 

Түүнчлэн талийгаачийг авч явсан цагдаа нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээллийг өгч байгаа ба Төв аймгаас мөрдөгч, шинжээчдийн баг ирсэн байхад ч Борнуур сумын цагдаа нар байхгүй, ажлын байраа орхин явсан байсан. Улмаар энэ хугацаанд архиа гаргах арга хэмжээ аваад оройн 16.00 цаг орчимд ирсэн гэх мэдээллийг өгч байна. 

 

 

Харин хэргийн газарт ажиллаж буй Баянчандмань сумын Cум дундын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хошууч Т.Доржпалам "Бүрэлдэхүүн ирсэн, яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн алба хаагчийг зугтаалгасан гэх асуудал байхгүй. Албан ёсны мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс аваарай" гэх тайлбар өглөө.

 

 

Гэвч ар гэрийнхний зүгээс цагдаагийн алба хаагч нар согтуу хүнийг эрүүлжүүлэхдээ харж, хянаагүй камерын хяналтгүй, ашиглалтаас гарч актлагдсан байранд паарнаас гавлан орхисон байсанд гомдолтой байгаагаа хэлээд хариуцлага алдсан хүмүүсээс үс цусны шинжилгээ авахуулж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг нарийн шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс хэрэг гарснаас 6 цагийн дараа уг хэрэгтэй холбогдох тайлбар ирүүллээ. Уг тодруулга мэдээлэлд:

"Өнөөдөр /2026.07.25/ 12 цаг 50 минутад “Төв аймгийн Борнуур сумын хуучин Соёлын төвд хүн боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг хэрэгт Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн амь хохирогчийн ар гэрээс гаргасан цагдаагийн алба хаагчдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгох хүсэлтийн дагуу согтуурлын зэргийг хэмжигч багажаар оролцогчдыг байлцуулан, дүрс бичлэгээр бэхжүүлэн шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон.

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэрэгт нотолбол зохих баримтыг тал бүрээс нь бүрэн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэл (202.133.76.28) 2026 оны 08 сарын 16

Тэр охин нь бас нотой

1  |  1
тахар(66.181.178.222) 2026 оны 07 сарын 28

Яг өнөөдөр үхэр монголчуудын ажил амьдрал нэг иймэрхүү л явагдаж байгаа шүү дээ. Нийгмээ өөрчилж сайн сайхан болго.\nАмьдралаа өөрчилж аз жаргалтай болго. \nХүн байнадаа ямар адгуус биш.

0  |  0
Иргэн(202.9.47.34) 2026 оны 08 сарын 14

Яагаад хуучин Соёлын төв ордонд хорьсон юм бол эрүүлжүүлэх газар байлгасан бол ийм асуудал гарахгүй л баймаар юм!!!

1  |  0
ЗОЧИН(59.153.114.225) 2026 оны 08 сарын 14

ЦАГДАА Л АЛСАН БАЙНА

6  |  1
Зочин(66.181.161.19) 2026 оны 07 сарын 26

Энэ цэрэг, цагдаагийнхны өмнө монгол хүний амь иаажгий бахиалын үнэ цэнэгүй.

2  |  0
Зочин(202.55.188.41) 2026 оны 08 сарын 14

Эвий минь

3  |  0
Зочин(73.240.33.186) 2026 оны 08 сарын 14

согтуу хүн амиа хорлоно гэж байдаггүй юм аа тэр нь тусмаа хоолойгоо боомилж

13  |  1
Зочин(202.126.91.179) 2026 оны 08 сарын 16

Цагдаа хариуцлагагүй байна оо, албан ёсны хараа, хяналттай эрүүлжүүлэх байр гэж байх ёстой баймаар, хаа хамаагүй хаягдсан байранд гавлаж орхих ёсгүй биз дээ

17  |  1
зочин(66.181.180.25) 2026 оны 08 сарын 16

ямар цагдаа алцан биш архи уугаад амиа хорлоход цагдаа буруугүй шд

4  |  16
Top