Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

2026 оны 08 сарын 02

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.

Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(103.168.34.149) 2026 оны 08 сарын 03

Mash chuhal ajil amjuuljee

0  |  0
сонгогч(202.9.47.10) 2026 оны 08 сарын 02

Зоригийн хөшөөг нүүлгэж болж байгаа юм бол Төрийн ордны үүдийг хаасан энэ хорт хавдрыг яаралтай зайлуулна уу.

0  |  0
Ардчилал (202.133.76.35) 2026 оны 08 сарын 02

Халзан ганболд хужөа хийсэн шүү

0  |  0
Ардчилал (202.133.76.35) 2026 оны 08 сарын 02

Халзан ганболд хужөа хийсэн шүү

0  |  0
Ардчилал (202.133.76.35) 2026 оны 08 сарын 02

Халзан ганболд хужөа хийсэн шүү

0  |  0
Top