БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2026 оны 08 сарын 05

 

БНХАУ-ын Ляонин мужийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутнууд болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид Монгол Улсад хийж буй танилцах айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн урилгаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцлаа.

 

Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Ляонин мужийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, инноваци, хөрөнгө оруулалт, залуучуудын солилцоог дэмжих, цаашдын хамтарсан төсөл, хөтөлбөрийн суурийг тавих зорилготой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жагаа(118.221.147.99) 2026 оны 08 сарын 05

Хятдын засаг иргэдээ гадаадад гаргахгүй болж иргэдийнхээ паспортыг хураах, гадаад аялахыг хүртэл хорьдог болж. Хятдууд орж ирвэл хятад руу нь буцаах хэрэгтэй. Эдийн засаг нийгэм маш их хордож муудсанаас хүмүүс нь гадаадад гарч байгаагаас болж гаргахгүй барьдаг болсон бололтой

0  |  0
Top