АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна

2026 оны 08 сарын 05

Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Монгол Улс автобензин, дизель түлшний нөөцөө хэвийн түвшинд хадгалж байгаа бөгөөд: 

  • АИ-92 шатахуун 11 хоног
  • АИ-95 шатахуун 13 хоног
  • Дизель түлш 18 хоног
  • Онгоцны түлш 10 хоног нөөцтэй байгааг Шуурхай штабаас мэдээллээ.

Мөн наймдугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол улсад 162 вагон 9720 тонн АИ-92 автобензин орж иржээ.

Шуурхай штабын шийдвэрээр Улаанбаатар хотод зохицуулалт хийж эхэлснээр нэг өдөрт шатахуун авсан машины тоо 38.000-аас 115.000 болж хүртээмж 2.5 дахин нэмэгджээ.

Шатахуун түгээх станцуудад шатахуун татан авалт хийх хүртэлх хугацаанд нөөц тасалдахгүй болж дугаарлалт буурсан талаар албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(73.240.33.186) 2026 оны 08 сарын 06

монголчууд тансаглачих юм аа. 92 95 хэрэглээд л. энд америкд косткод 87 байнга 92 бол бүр тансагдаа орно.

0  |  0
Зочин(66.181.177.248) 2026 оны 08 сарын 05

Хүн шоолсныхоо төлөө элсэж ордог тусгай алба гэж хаа ч бдаггүй юм Муу зальтай хүмүүсээс болгоомжлоорой

0  |  0
Top