Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 2026 оны төсвийг тодотгох эсэх асуудлыг хэлэлцэж ирэх есдүгээр сард 2027 оны төсвийн төсөлтэй хамт, 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихаар болсон тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Тэрээр хэлэхдээ “Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ” гэсэн юм. Хэмнэлтийн горимд шилжиж байгаа учраас төрийн байгууллагуудын тэмдэглэлт ой, баярыг хойшлуулахаас гадна хэмнэж болох бүх зардлудыг хэмнэхээр болжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Төсөв тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа” гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн стратегийн хүнс нөөцлөхөд шаардлагатай арга хэмжээнд шаардагдах зардлыг тодотголоор оруулж ирэхээр болжээ. Энэ нь 2027 оны хавар төв сууринг газар улаанбуудай, хүнсний ногоо, махыг нөөцлөхөд зориулсан арга хэмжээ аж.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20% өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:

Сэтгэгдэл ( 7 )
126 гишүүн байхыг болиулчих хууль санаачилсан гэгдэх урамшуулал тэтгэмж энэ тэрээ больчих маш их мөнгө хэмнэгдэнэ дээ ач холбогдолгүй оронтоо сандал суудал үр ашиггүй зардал маш их хэвээр л байгаа даа тэр болгоноо зогсоовол маш их хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ дээ хэмнэлт цомхтгол хий гэсэн чинь дөрга орлогч энэ тэр нь үлдээд чухал заавал байх ёстойгоо цомхтгоод наачихдаг сонин шүү
toriin said uhaantai yim bol yadaj goo zuin soeol toi bj suraach yamar mori ii uyan deer bgaa bish uneheer orkuud bol
toriin said uhaantai yim bol yadaj goo zuin soeol toi bj suraach yamar mori ii uyan deer bgaa bish uneheer orkuud bol
Э/З- н том том гэмт хэргүүдээ хурдан шийдчихвэл монгол улсын төсвөөс давсан их мөнгө бэлэн байна ....бас элбэгдоржийн хөрөнгийг хураахад мөн тийм хэмжээний мөнгө ороод ирнэ...нөөц боломж их байна шүү....!!!
Э/З- н том том гэмт хэргүүдээ хурдан шийдчихвэл монгол улсын төсвөөс давсан их мөнгө бэлэн байна ....бас элбэгдоржийн хөрөнгийг хураахад мөн тийм хэмжээний мөнгө ороод ирнэ...нөөц боломж их байна шүү....!!!
Төсвийг зөв зарцуулах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үргүй зардлуудаа хасаачээ: ТЦахимаар ажиллуулаад төсөв хэмнэхгүй ш тэ. Тэр хүмүүс цалингаа авдагаараа л авна. Хэмнэнэ гэсэн ямар тооцоо хэн хийгээд байгаа юм бэ.
Хятдын засаг иргэдээ гадаадад гаргахгүй болж иргэдийнхээ паспортыг хураах, гадаад аялахыг хүртэл хорьдог болж. Хятдууд орж ирвэл хятад руу нь буцаах хэрэгтэй. Эдийн засаг нийгэм маш их хордож муудсанаас хүмүүс нь гадаадад гарч байгаагаас болж гаргахгүй барьдаг болсон бололтой