“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

2026 оны 08 сарын 14

 

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна" платформыг нэвтрүүллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой.
Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэн холбооны оператор компаниуд болох "Мобиком" корпораци, "Скайтел" групп, "Юнител" групп, "Жи-Мобайл" ХХК, "ONDO" ХХК төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатарыг аюулгүй, амьдралын чанар сайтай, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хот болгох эхлэл тавигдлаа. Хот удаан байна, хөшүүн байна, бидэнтэй ойр биш байна, төрийн хүнд суртлыг тулгаж байна гэж иргэд шүүмжилдэг. Бид иргэдийнхээ зөвлөх нь, туслах нь байхын тулд маш сайн сонсох, хүсэлтүүдийн дагуу үр дүн гарган ажиллах тогтолцоонд ийнхүү шилжлээ. 150-150 тусгай дугаар, mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгөх юм. Ингэснээр шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоо, иргэдийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой” гэлээ.

 

 

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “НЗДТГ-тай үүрэн холбооны операторууд хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авах энэхүү платформыг хэрэгжүүлэхэд, хотын иргэдийн ажил амьдралыг дээшлүүлэхэд үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж оролцож байна. Хот цаашид иргэдийг сонсохоос гадна бизнесийн байгууллагуудыг сонсдог шугамыг бий болгох саналыг дэвшүүллээ. Харилцаа холбооны салбарт бий болсон технологи, бизнесийн чадавхуудыг ашиглах боломжтой талаар мөн хэлэлцэн цаашид гүнзгийрүүлэн ажиллах талаар санал солилцлоо” гэв.

 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Манай байгууллага болон оператор компаниуд бодлогын хүрээнд санал нэгтэй оролцож байна. Энэхүү ажил үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.9.46.142) 2026 оны 08 сарын 16

хотын даргадаа итгэж бна. би ер нь долниож сураагүй. ямар хулгай хийсэн биш. өглөө 06 цагт очоод хог цэрэвлэх хүн надаас өөр байхгүй. би хаана ч хэлнэ

0  |  0
ц отгоо(202.9.46.142) 2026 оны 08 сарын 16

ер нь арван хуруу тэгш хүн бна уу? намайг тэр ерөнхий нягтлан болороо гэдэг эмэгтэй ажлаас халсан.

0  |  0
ц отгонбаатар(202.9.46.142) 2026 оны 08 сарын 16

би худлаа хэлээгүй . 2026 оны 08 сарын 7 ноос хойш ажилгүй бна. энэ явдлыг ямар нэгэн хэл амгүй шийдэж өгнө гэж итгэж бна.88782267

0  |  0
отгоо(202.9.46.142) 2026 оны 08 сарын 15

миний энэ асуудлыг нааштайгаар шийдэж гэж итгэж бна.

0  |  0
отгоо(202.9.46.142) 2026 оны 08 сарын 15

би өвчтэй чинь ажлаа хийсэн. энэ асуудлыг шийдэж өгөөрөй.хүсэлт гаргасан ц отгонбаатар 88782267

0  |  0
отгоо(202.9.46.142) 2026 оны 08 сарын 15

88782267 хариу хүлээж сууя.

1  |  0
отгоо(202.9.46.142) 2026 оны 08 сарын 15

залгаад хэлж болох юм уу? би нэг гомдолттой байгаа юм . миний бие цэгмид овогтой отгонбаатар схд ийн 21 хороололд байдаг содон хорооллын сөх д ажиллаад ороод 2 сараад ажиллаасаа халагдсан. 2сарын хугацаанд би сайн ажилласан ,цуг ажиллаж байсан хүмүүс, тэр байрны оршин суугчидаас асуу. энэ ажил надад их хэрэгтэй байсан.би гомдолтой бна.би халамж авдаг, анх ажил орохдоо дарга, нартай нь яриад хэлээд орсон.би ажилдаа эргэж ормоор бна. 5 өдөр хүлээе. миний бие ц.отгонбаатар ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй,одоо уб хотын схдийн 19хорооны 21хороололын 8в байранд 28жил амьдраж бна.88782267

1  |  0
отгоо (202.9.46.142) 2026 оны 08 сарын 15

1минут нь ямар үнэтэй вэ? тодорхой бич.

0  |  0
Бямбацогт(202.126.91.162) 2026 оны 08 сарын 15

5хоногт хариу өгөх урт хугацаа юм аа

1  |  0
Top