Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд ГУРАВ ХОНОГ үлдлээ

2026 оны 08 сарын 14

 

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд гурав хоног үлдлээ. Тодруулбал, 2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл E-Mongolia системээр зохион байгуулагдах юм.

Бүртгэл наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас эхэлнэ. Улмаар наймдугаар сарын 28-ны 23:59 цагт дуусна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлийн хугацааг анхаарна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top