“Carrefour Classic” брэндийн хуурсан газрын самрыг эргүүлэн татаж эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 08 сарын 15

 

Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.

Уг бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа тул иргэд та бүхэн дээрх цувралын дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв уг бүтээгдэхүүнийг худалдан авсан бол хэрэглэхгүй байх, худалдаалж буй газарт нь буцаах арга хэмжээ авна уу.

Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис тул бүтээгдэхүүний нэр, брэнд, цувралын дугаарыг сайтар шалгаж хэрэглэнэ үү.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дөсддджд(202.9.40.223) 2026 оны 08 сарын 16

хитадуудын хитамд манжуудын хитаджж манжсн нитадманж бодлго манжлсн үйл ажллагаан-с нүүдэлчд муудлцжмагдлалатай хитадманжуудынхитадманж бодлго барьцн хитадманж бодлгын үгүйгх энэ хооолнд зөрчлдн гарх магдллтай яххгахд гэвл хитадманж бодлог цаанань бгаа болхоор тэр.нүүлэлчд өөрсдөө удирдлгдаа гарчхаалр тийм юм гархгүй.хитадманжууд шурдрга бус элдв бус юм хмйхээр тийм юм гарч бгаа юм .

0  |  0
Top