Мөнгөний нийлүүлэлт долоодугаар сарын байдлаар 10.7 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд төгрөгийн харилцах 24.6%, төгрөгийн хадгаламж 25.1%, валютын харилцах 76.9% өссөнтөй холбоотой ажээ. Оны эхнээс валютын харилцах дансны үлдэгдэл эрс нэмэгдэж, сүүлийн зургаан сарын хугацаанд дараалж өсөөд байна.
Монголбанкы тухайд 2026 он гарсаар Мөнгөний бодлогын хороог таван удаа хуралдуулсан. Оны эхэнд хэрэглээний зээлийн зохицуулалт, өр, орлогын харьцаа болон банкнуудын төгрөг, валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр нэг хувиар нэмэгдүүлж байлаа. Хамгийн сүүлд ээлжит бусаар хуралдахдаа бодлогын хүүг 0.5% нэмэгдүүлээд байгаа юм.
Мөнгөний нийлүүлэлт жилийн дүнгээр 25.2% өсөж, 53.1 их наяд төгрөгт одоогоор хүрээд байна.

Сэтгэгдэл ( 1 )
Gichi mnglbnj