Б.Дашпүрэв: Шатахуун 24 цагаар тасралтгүй олгох чиглэл өгсөн

Ж.Сондор | Zindaa.mn
6 цагийн өмнө

 

АҮЭБЯ-аас шатахууны нийлүүлэлт, түгээлттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Улаанбаатар хотын хэмжээнд 90 хувьд нь шатахуун түгээх станцуудыг ажиллуулж шахаж ажиллаж байна. Иргэдийн дунд олон хошуугаар өгдөггүй, очер дараалал ихтэй байна зэрэг гомдол их ирж байгаатай холбогдуулан шуурхай штаб ажиллаж, компанийн удирдлагуудад тодорхой чиглэл өгсөн.

Тухайлбал, 24 цаг тасралтгүй ажиллах, боломжтой бүх хошуугаар түгээлт хийх, иргэдэд хүндрэлгүй байдлаар үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргээр чиглэл өгсөн" гэлээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top