АҮЭБ-ийн сайд энэ долоо хоногт БНХАУ-д айлчилна

Б.Сэцэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ирэх долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийхээр болжээ. Тус айлчлалаар газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, шатахуун тогтмол авах асуудлаар яриа хэлэлцээ хийх юм байна.

Манай улс Хятадаас сар бүр 71 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох хүсэлт гаргаж, холбогдох яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хятадын талаас гурван хилийн боомтоор сард 75 мянган тонн хүртлэх газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн юм.

Манай улсын хувьд нэг өдрийн газрын тосны хэрэглээ дунджаар 2000 тонн орчимд байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.9.46.244) 3 цагийн өмнө

aztai юм даа.зардал мөнгний хэн гаргах вэ? улс уу ?

0  |  0
Top