ӨРНИЙН ЗУРХАЙ | Ихрийнхэнд төлөвлөсөн уулзалтууд ашиг авчирна

Б.Сэцэн | Zindaa.mn
17 цагийн өмнө

Хонь

Их хүсэл эрмэлзэл тань хүлээн бүх үүрэг даалгавраа дуусгах урам зориг өгөх болно. Од эрхэс таны энэ их хичээл зүтгэлийг дэмжиж байна. Нөлөө бүхий танил тань албан тушаал ахихад тусална. Гэвч танаас ихээхэн хариуцлага шаардана. Уран бүтээлч хониныхонд онгод ирнэ. Дэмий зүйлд мөнгө үрэхээс сэрэмжил.

Үхэр

Буруу зүйл хийсэн бол тэр дороо гэмээ ухаарч, уучлал гуй. Ингэж чадвал хамтран ажиллагсдынхаа дунд эрхэм нөхөр болно. Сэтгэл санаа тогтворгүй байна. Тоймгүй олон бодлоо толгойноосоо авч хая. Хожим гарах үр дүнг тооцоол.

Ихэр

Ажил хэрэг тань танаас ихээхэн эр зориг шаардахаар байна. Төлөвлөсөн уулзалтуудаа эргэж хар. Зарим уулзалтууд танд ихээхэн ашигтай байна. Хэн нэгэнд үүрэг хариуцлага хүлээлгэсэн л бол бүрэн итгэ. Хэтэрхий яарч аюултай зүйл хийх гэсний хэрэггүй.

Мэлхий

Ажлаа яаравчилж чадвал үр ашиг нь ч хурдан ирэхээр байна. Найз нөхөд, хамтран зүтгэгч нар чинь танд тусалж, мэргэн арга хэлж өгнө. Бага сага зөрчил гарах ч санаа зовох хэрэггүй. Хий хоосон мөрөөдөж суухаас илүүтэй бодит алхам хий. Хорт, муу зуршлаа таягдан хая. Аливаа зүйлд дотроо бодолтой, доороо суурьтай ханд.

Арслан

Өнөөдөр тун амаргүй өдөр байх болно. Амжилтад хүрэхийн тулд арга барилаа өөрчлөөд үз. Хэт үнэтэй зүйл худалдан авах гэсний хэрэггүй. Арилжаа наймаанд одгүй байна. Шинэ танилтай болно. Хэн нэгэнд итгэж байсан бол таны итгэлийг алдаж, урам хугарах бололтой.

Охин

Өрөө бага ч гэсэн дарсан бол санхүү тань одоо л сэхэл авах нь. Өөрт чинь тусалж болох хүмүүсийг сайн анзаар. Хамт олонтойгоо ойлголцох хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаар. Амьдралын хэв маягаа бага ч атугай өөрчлөх гээд үз.

Жинлүүр

Гадуур зугаалж амьдралын сайхныг амтал. Сэтгэл санаа ямар ч байлаа гэсэн сонор сэрэмжээ алдаж болохгүй. Өнгөрсөн хойно нь халаглаж суухын оронд яг одоо л үйлдэл хий. Зарим муу зүйлээс урьдчилан сэргийл. Арай өөр өнцгөөс амьдралыг харах гээд үз.

Хилэнц

Өглөө эртлэн босоод төлөвлөсөн ажлуудаа барьж ав. Ажил хэрэгч бай. Ажил гэдэг үстэй толгойноос их тул аль болох цагийг үр бүтээлтээ өнгөрөө. Шаардлагагүй уулзалтуудаа хойшлуул. Үг хэлээ цэгнэ. Санаандгүй хэлсэн үг хэн нэгнийг эмзэглүүлж орхих вий. Сайн судалгаа эерэг үр дүн авчирдаг гэдгийг сана.

Нум

Сэтгэл хямарч, дарамт шахалт мэдрэгдэнэ. Гэхдээ аль болох өөдрөг байхыг хичээ. Бага ч гэсэн хийж дуусгаагүй ажлаа амжуул. Хүсэл мөрөөдлөө орхилгүйгээр, түүндээ хүрэхийн тулд юу хийх ёстойг сайтар тунгаа.

Матар

Цаг барсан, сэтгэл шавхсан харилцааг дуусгах эр зоригтой бай. Бодлоо цэгцэлж, мэдрэмжээ дага. Таны буруу биш л бол хэзээ ч бүү бууж өг. Мэргэжлийн хуульчтай уулзаж үүсээд буй хууль зүйн асуудлаа шийдвэрлээрэй. Бусдын тусламж хэзээд хэрэг болдгийг сана.

Хумх

Боломж олддог л юм бол өдрийг нам гүм орчинд өнгөрөө. Зөрчил, маргаанаас аль болох хол бай. Сэтгэл санаа тогтворгүй байх тул өмнө нь бодсоноо эргүүлж санана. Бусдад таалагдахын тулд өөрийн мөн чанараасаа өөр сонголт хийгээд хэрэггүй. Хувийн зохион байгуулалттай байж, ажилдаа анхаарлаа хандуул.

Загас

Хийж буй ажлаа сайтар нягталж, дэс дараалалтайгаар заавал дуусга. Хэн нэгнээс мэдээ сонсоно. Гэвч буруу мэдээлэл байх вий, анхаар. Цагаа зөв төлөвлөж, шийдвэрээ эрс шийдэмгий гарга. Эрүүл мэнддээ санаа тавь. Гэр бүлийн асуудлаар сэтгэл зүйчид ханд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top