С.Аманжол: Нүүр, нүд, чих, хамар нь бүгд түлэгдсэн, охиноо таниагүй

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн алга болсон охиныг эрэн хайсан бөгөөд охины хөрш айлынхан хэргээ хүлээн, тус хэрэгт холбогдуулан гурван иргэнийг саатуулаад байгаа билээ.

Талийгаач охины аав С.Аманжол хэргийн явц болон цогцос олдсон нөхцөл байдлын талаар "Охиныхоо цогцсыг харахаар ороход нүд хальтрам байсан. Эхнэр минь цочирч магадгүй гэж бодоод юу ч хэлж чадаагүй. Хэрэг илрээгүй байхад тэд урьдчилан гурван өмгөөлөгч хөлсөлж авсан байсан.

Нүүр, нүд, чих,хамар бүгд түлэгдсэн, охиноо таниагүй. Бие нь ногоороод юу ч үгүй болсон байсан. Эр хүн учраас би өөрийгөө барьсан. Нүүрэнд нь нэг зураас ч үлдээгүй. Бүлцийгээд юу ч байхгүй болсон, үс нь боолттойгоо үлдсэн. Шатаасан байсан.

Охиныг минь хөнөөсөн хөршийнх 3-4 өмгөөлөгч авсан байна. Бидэнд өмгөөлөгч хэрэгтэй байгаа. Охины минь хэрэг хот руу шилжиж байгаа" гэжээ. 

Тус хэрэг Улаанбаатар хот руу шилжиж, хохирогчдын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Р.Булгамаа ажиллахаар болсон тухайгаа олон нийтэд мэдээлээд байгаа билээ. 

 

 

Эх сурвалж: Ховд.мн 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top