Хятадын үл хөдлөхийн магнат бүх насаараа хоригдох ял сонслоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээлийн хамгийн том болох болон “Эвергранд” группийг үүсгэн байгуулагч Хуй Ка Янь бүх насаараа хоригдох ял сонсож, бүх хөрөнгийг нь хураан авахаар болжээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Хуй Ка Янь мөрдөн байцаалтын явцад хөрөнгө шамшигдуулсан, хахууль авсан зэрэг хэд, хэдэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

БНХАУ-ын Шэньжэн мужийн дунд шатны Ардын шүүх түүнийг компанийн бүртгэлийг хуурамчаар үйлдэх, өөрийг нуун дарагдуулах зэрэг олон хэрэгт холбогдуулан нийт 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Шүүхийн мэдэгдэлд дурдсанаар Хуй болон түүний бизнесүүд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг “ноцтойгоор доргиож”, эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан гэжээ.

Түүнээс гадна хоёр хүү нь болох Сюй Жижянь, Сюй Тенхэ зэрэг Эвергранд группийн бусад удирдлагуудад мөн 22-18 жилийн хорих ял оноосон байна.

Хуйгийн байгуулсан “Эвэргранд” групп нь Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани байсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь нэгэн цагт 50 тэрбум ам.доллароос давж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top