БНСУ | Залуу үеийнхэн согтууруулах ундаа хэрэглэхээс ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
50 минутын өмнө

 

Өмнөд Солонгосын залуу үеийнхэн тус улсад тогтсон ажлынхантайгаа нэгдэн согтууруулах ундаа хэрэглэх соёлоо статгалзаж эхэлжээ. 

Тус улсад ахмад ажилтнууд болон дээд албан тушаалтнууд залуу ажилчдаа согтууруулах ундаа болон оройн зоогоор дайлах соёл бий. Гэсэн ч залуу үеийнхэн энэхүү уулзалтад оролцхоос татгалзахын сацуу согтууруулах ундаа хэрэглэх нь багассан байна. 

Үүнтэй холбогдуулан тэднийг согтууруулах ундаагаар шахах үйлдэл нь ажлаасаа гарах томоохон шалтгаануудын нэг болоод байгаа аж. Энэ нь мөн үе хоорондын зөрчлийн томоохон үндэслэл болоод байна. 

Судалгаагаар тус улсын 60 болон 70 гаруй насны эрэгтэйчүүд сард хэрэглэвэл зохистой хэмжээнээс илүү хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг бол 20 гаруй насны залуус өдөрт дунджаар 64.8 грамм согтууруулах ундаа хэрэглэдэг бол 19-29 насны залуусын 56 хувь нь огт архи уудаггүй, эсвэл сард нэгээс илүүгүй ундаа уудаг хэмээн хариулжээ. 

Үүний оронд залуус амьдралын илүү эрүүл хэв маягийг эрхэмлэж, спортоор хичээллэх нь эрс нэмэгдсэн байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэх нь санхүүгийн хувьд дарамт болдог хэмээн үзэх болсон бөгөөд согтууруулах ундаанд мөнгө зарах нь шаардлагагүй зардал хэмээн үздэг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top