Зам тээврийн ослын улмаас сүүлийн долоо хоногт гурван хүн нас баржээ

54 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад сүүлийн 7 хоногт насанд хүрээгүй, жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой 2 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 3 хүн амь насаа алдаж, 3 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн:

  • Насанд хүрээгүй болон жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх;
  • Тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүүхэд дур мэдэн авч тээврийн хэрэгсэл жолоодохоос сэргийлэх;
  • “Жолоодлогын дадлага хийх” нэрээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 14.7.2 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top