Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах, амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах Санамж бичгийг БОУАӨЯ болон “Эн Си Ди” групптэй байгууллаа.
Арга хэмжээг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нээж үг хэллээ.
Тэрбээр “Экологийн гарц гэдэг нь зөвхөн амьтдыг ослоос хамгаалах, нүүдлийн замыг чөлөөлөх байгууламж биш. Энэ бол хотын хөгжил ба байгаль хамгааллын хооронд зөв зохицол байж болохыг харуулсан бодит шийдэл юм. Дэлхийн олон улс, тухайлбал Канад, Нидерланд, Австрали зэрэг орон авто замын дээгүүр болон доогуур экологийн гарц байгуулснаар амьтдын нүүдэл шилжилтийг чөлөөлж, зам тээврийн ослыг эрс бууруулсан сайн туршлагатай.
Эдгээр байршлыг эрдэмтдийн судалгаанд үндэслэн сонгосон бөгөөд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Төлөвлөлтийн энэ үе шатанд зэрлэг амьтдын хамгаалал болон иргэдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг зэрэг хангасан шийдлийг тусгах нь чухал юм” гэлээ.
Богдхан ууланд 54 зүйл хөхтөн, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг.
Экологийн гарц байгуулснаар амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийг сэргээх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед амьтад аюултай бүсээс шилжин гарах боломжийг бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )