Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 4-5-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн П.Төмөр-цоож: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 3-009 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын М:4 чиглэлийн 3-009 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ё.Н-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Бүх чиглэлийн автобуснууд цагаараа зорчихгүй байна.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн бодлогын газартай гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагуудад батлагдсан замнал, чиглэл, цагийн хуваарь мөрдөж ажиллах талаар үүрэг өгсөн.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн С.Баасансүрэн: Х:5 (Налайх-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч буух гэж байхад хаалганд хавчсан, шаардлага тавихад хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын Х:5 чиглэлийн 1-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Т-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Нарантуяа :Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-007 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч “Замын цагдаагийн пост" автобусны зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Сайхан-Ирээдүй” ХХК-ийн Ч:27 чиглэлийн 18-007 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.О-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Долгорсайхан: Ч:84 (Бага тэнгэр сити-Хан хиллс-120 мянгат) чиглэлд явж байгаа 14-023 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч (Бага тэнгэр сити) автобусны зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Автотерминал” ХХК-ийн Ч:84 чиглэлийн 14-023 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ү.Даваахүү: Сүхбаатарын талбай дээр буух гэхэд гүйцэт буугаагүй байхад хаалгаа хааж байна. Шаардлага тавихаар хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын М:1 чиглэлийн 2-122 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ү.Б-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Э.Болортуяа: Төв цэнгэлдэх хүрээлэн дээр зогсоогүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын М:6 чиглэлийн 1-022 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Э-ийг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Ганболд: 4-р хороолол дээр зогсоогүй, шууд яваад өгсөн. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын Ч:58 чиглэлийн 1-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн О.Шүрэнцэцэг: Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд явж байсан 13-280 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэм транс ХХК-ийн Ч:24Б чиглэлийн 13-280 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Н-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн П.Золзаяа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-110 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Маш их гомдолтой.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын М:1 чиглэлийн 2-110 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Э-ыг ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Хангарьд урд автобусны буудал дээр 02-136 гарааш дугаартай автобус буудлын халаасанд орж зогсоогүй. Би буудал дээрээ хүлээж байсан. Холоос гүйж очиж амжихааргүй болохоор буудал руугаа орж зогсох байх гээд хүлээсэн, зогсохгүй шууд явчихаар нь буудлаасаа хэтрээгүй байхад хаалгыг нь тогшоод суусан чинь жолоочид хэл амаар доромжлууллаа.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын М:2 чиглэлийн 2-137 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Г-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Адилбиш: Ч:12Z (Зүүн салааны шинэ эцэс-Цэмбагарав) чиглэлд явж байсан 13-215 гарааш дугаартай автобусны жолоочоос маршрут асуухад хариулахгүй, анхан шатны мэдээллээр хангаагүй.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Эрдэмтранс ХХК-ийн жолооч Г.Д-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Болормаа: Буух болоогүй байхад хаана буух гээд байгаа юм гэж хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын М:5 чиглэлийн 3-157 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Г-ыг шалгаж ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авсан.
Сэтгэгдэл ( 0 )