Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

О.Должин | Zindaa.mn
50 минутын өмнө

Хичээлийн жилийн улирлын хуваарь

I улирал:
Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ныг хүртэл хичээллэнэ.

II улирал:
Арваннэгдүгээр сарын 9-нөөс арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

III улирал:

  • Бага, дунд анги: Нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар сарын 19 хүртэл
  • Ахлах анги: Нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 19 хүртэл

IV улирал:

  • Бага анги: Гуравдугаар сарын 29-нөөс тавдугаар сарын 28 хүртэл
  • Дунд, ахлах анги: Гуравдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4 хүртэл хичээллэнэ.

Амралтын зохицуулалт

Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баярын өдрүүдтэй уялдуулан төлөвлөсөн байна.

Харин орон нутгийн сурагчдын хувьд III улирлын амралт болон бие даалтын долоо хоногийг мал төллөх үетэй давхцуулан зохицуулжээ. Ингэснээр орон нутгийн сурагчид нийт 14 хоногийн амралттай байхаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top