Өнгөрсөн шөнө 103 хүнийг эрүүлжүүлжээ

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр нийт 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 724, гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 15, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 63, хулгайн 14 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 103 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 12 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top