Кантри хөгжмийн "Хатан хаан" Долли Партон таалал төгсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
58 минутын өмнө

 

Кантри хөгжмийн "Хатан хаан" гэгддэг домогт уран бүтээлч Долли Партон 80 насандаа таалал төгслөө. 

Дэлхийн поп соёлын төлөөлөл болсон тэрээр сайн үйлсийн төлөө идэвхтэй ажилладаг нэгэн гэдгээрээ алдартай Долли Партон энэ сарын 25-ны өдөр хавдрын улмаас таалал төгссөн талаар түүний ар гэрийнхэн олон нийтэд мэдээлсэн байна. Хавдар богино хугацаанд тархаж, биеийн байдал нь эрс муудсан тул тэрээр Лас-Вегас дахь аялан тоглолтуудаа цуцлаад байсан аж. 

Тэрээр 70 гаруй жилийг урлагт зориулсан нэгэн. Энэ хугацаандаа Грэммийн шагнал 10 удаа хүртэж, Гиннесийн дээд амжилтыг 11 удаа эвдэж байжээ. "Jolene", "I Will Always Love You", "9 to 5" зэрэг олон алдартай хит дууны эзэн болсон тэрээр хандивын аянд идэвхитэй ороцдог нэгэн байсан бөгөөд хүүхдүүдэд ном бэлэглэх  "Imagination Library" хөтөлбөрийг санаачлан, COVID-19-ийн үед "Moderna" вакцины судалгаанд зориулан 1 сая ам.доллар хандивлаж, сая сая хүний амь насыг аврах үйлсэд хувь нэмрээ оруулж байжээ. 

Түүнийг таалал төгссөн тухай мэдээлэл цацагдсан даруйд дэлхийн олон алдартнууд эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлэн, түүний хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбааг 7 хоногийн хугацаатай бөхийлгөх шийдвэр гаргаж, түүний дурсгалыг хүндэтгэн цэцэг илгээхийн оронд хүүхдийн боловсролын төлөөх "Imagination Library" хөтөлбөрт хандив өргөхийг олон нийтээс хүссэн байна . 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top