Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо 2026 оны 8 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцлоо.
Бие даасан төрөлд:
- Төгөлдөрийн Ирмүүнжаргал – Дорноговь аймгийн Сайншанд сум хүрэл медаль хүртлээ.
Earth System Project багийн төрөлд:
- Батжаргалын Бүрэнжаргал – Монгол Тэмүүлэл олон улсын сургууль мөнгөн медаль
- Болдбаярын Есүй-Үжин – Монгол Билиг Оюун олон улсын сургууль хүрэл медаль
- Одонбаатарын Анар – Сэлбэ олон улсын сургууль хүрэл медаль хүртлээ.
International Team Fieldwork Investigation судалгааны ажлын төрөлд:
- Болдбаярын Есүй-Үжин – Монгол Билиг Оюун олон улсын сургууль алтан медаль
- Одонбаатарын Анар – Сэлбэ олон улсын сургууль мөнгөн медаль
- Төгөлдөрийн Ирмүүнжаргал – Дорноговь аймгийн Сайншанд сум мөнгөн медаль
- Батжаргалын Бүрэнжаргал – Монгол Тэмүүлэл олон улсын сургууль хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын багийг ахлагчаар Ц.Цэндсүрэн (МУИС), дэд ахлагчаар В.Батцэнгэл (МУИС) нар ажиллажээ.
Боловсролын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )