АНУ Венесуэлийн газрын тосны ордуудыг түрээслэхээр зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
50 минутын өмнө

АНУ Венесуэлийн талтай газрын тосны зарим ордыг нь 100 жилийн хугацаагаар түрээслэх асуудлыг ярилцаж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан дамжуулжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, хэлцлийн нөхцөлийг эцэслэн тохироогүй байгаа бөгөөд өөрчлөлт орох аж. Тохиролцоонд хүрсэн тохиолдолд энэ нь АНУ өөр орны эдийн засагт хөндлөнгөөс оролцож буй урьд өмнө гарч байгаагүй хэрэг болно гэж тус агентлаг онцолсон байна.

Axios портал өмнө нь мөн АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн газрын тосны нөөцийн тодорхой хэсгийг эзэмших тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа тухай мэдээлж байв. Эл хэлцэлд хүрвэл АНУ-ын газрын тосны нөөц дор хаяж хоёр дахин өснө. Яриа хэлэлцээгээр Венесуэлийн арав гаруй ордны хувь заяаг хэлэлцэж байгаа бөгөөд ордын олборлолтын хэмжээ нь хоногт 90 сая баррельд хүрдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top