БНСУ | Жэжү арал цуврал алуурчинтай болсон уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын Жэжү аралын цагдаагийн газар сураггүй алга болсон хүмүүст холбогдох гэмт хэрэгт хайнга хандсан гэх шүүмжлэлтэй зэрэгцэн тус бүс нутагт хэдхэн хоногийн зайтай амиа алдсан хүмүүсийн цогцос олдсон нь цуврал алуурчин байж болзошгүй гэх хардлага төрүүлж эхэлжээ. 

8 сарын 22-ноос 25-ны өдрүүдэд тус бүс нутгаас сураггүй алга болсон хүмүүсийнх байж болзошгүй дөрвөн цогцос олдоод байгаа бөгөөд олон нийт айдаст автаж, цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг бууруулаад байгаа аж. 

 

  • 8 сарын 22: 7 сард сураггүй болсон 60 гаруй насны эрэгтэйн цогцос олдсон
  • 8 сарын 23: Синхөн-ригийн далайгаас 70 гаруй насны эрэгтэйн цогцос олдсон
  • 8 сарын 24: Далдуу модны фирмээс сураггүй алга болоод 104 хонож байсан 30 гаруй насны эмэгтэйн цогцос олдсон 
  • 8 сарын 25: Мусүчон хөндийгөөс 8 сарын 12-нд сураггүй болсон 60 гаруй насны эрэгтэйн цогцос олдсон

 

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргүүд нь хоорондоо холбоотой, цуврал алуурчин байгаа гэдгийг нотлох нотлох баримт одоогоор байхгүй учраас дээрх хэргүүдийг нэг хүн үйлдсэн гэж үзэх боломжгүй, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх тайлбар өгөөд байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top