
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлэгүүдийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй боллоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд зогсоолын төлбөрөөс болж хүндрэл учрах ёсгүй.
Иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Цаашид зогсоолын төлбөрөөс чөлөөлөх үйл явцыг цахимжуулж, иргэдэд илүү хялбар, чирэгдэлгүй үйлчилгээ бий болгоход анхаарч ажиллана гэв.

Сэтгэгдэл ( 0 )