
СУИС-ийн ангийнхны үйлдсэн бүлэг хүчингийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг БЗД, СБД, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж тус хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл хэргийг буцаан прокурорт шилжүүлсэн тухай хохирогч Ц.Шинэцэцэг "Би хэзээ үхэхээ мэдэхгүй! Өдөр бүр миний хувьд сүүлчийн өдөр!
Тэд буюу тэр бузар ангийнхан гэмт хэргээ хууль бусаар, улаан цагаандаа гарч, хаацайлж байгаа.
2011.12 сард Баянбүрдэд байрлах Чикаго клубт болсон СУИС-СИС сургуулийн хэмжээний шинэ жилээр би ангийн олон арван яргачдын гарт амьдаараа сэглүүлсэн!
Би анх цагдаад 2020 онд мэдүүлэг өгөхдөө шинэ жил 2011.12.20-25 үеэр болсон байх ёстой гэж мэдүүлсэн ба тухайн үеийн мөрдөгч Бат 2021 онд шинэ жил болсон өдрийг 2011.12.24 (хагас сайн өдөр) гэж олж тогтоосон байсан.
Энэ жил 2026 онд ангийн 9 гаж донтны нэг Намжим ороолон мэдүүлэг өгөхдөө шинэ жил болсон өдрийг 2011.12.19 (нэг дэх өдөр) гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг үнэн гэж прокурор үзсэн! Энэ асуудлыг дахин тодруулахаар шинэ жил болсон өдрийг олж тогтоолгохоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорын шатанд хэргийг буцаагаад байгаа.
Доорх зургууд нь 2011.12.25нд буюу шинэ жилийн маргааш фэйсбүүкд орсон тухайн шинэ жилийн зургууд юм! Худал мэдүүлэг өгсөн Намжим ороолон сэжигтнээр татагдаж байцаалтаа өгөх ёстой!!!!
Сүүлд нүүрийг нь дараагүй охидын зураг дунд байгаа гялалзсан цагаан палажтай зогсож байгаа нь би. Тэр бузар өдөр хэрэгт өртөхөөс хэдхэн цагийн өмнөх зураг. Ангийн яргачдаас 2020 онд яаж ч асуугаад олж чадаагүй зургийг сая л олж авлаа" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )