Н.Учрал: Монголын баялаг Монголчууддаа

Ж.Сондор | Zindaa.mn
6 цагийн өмнө

 

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. 

 

Түүний гаргасан 9 шийдвэр: 

 

Таны мөнгө

  • Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.

"Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа

  • “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно.

Татвар

  • Таны цалингийн 792 000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.

Тэтгэвэр, цалин

  • 380.300 төгрөгийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй.

Орон сууц

  • 16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.

Эрчим хүч

  • "ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, олон жил гацсан 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.

Боловсрол

  • Гүүглийн компьютер 100 000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, төрөлжсөн ахлах сургуультай болно.

Эрүүл мэнд

  • Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй. 39 эмнэлэг улсын хэмжээнд баригдаж байна. Гадаад зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар 34 эмнэлэг барина. Нийт 73 болно.

Ногоон хөгжил

  • 500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, Онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.9.46.234) 3 цагийн өмнө

халамжаар амьдрдаг өвчтэй улс яахын .ажил олдохгүй бна, хүмүүс голж шилээд

0  |  2
Top