Жүжигчин И Ён Жү 44 насандаа таалал төгсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
6 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын жүжигчин, загвар өмсөгч И Ён Жү энэ сарын 29-ний өдөр 44 насандаа таалал төгсжээ. 

Түүнийг зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан хэмээх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд талийгаачийг оршуулах ёслол өнөөдөр болж байна. Оршуулах ёслолд талийгаачийн хамгийн алдартай болсон уран бүтээлүүдийн нэг болох "Blue Tower" цувралд хамтран тоглосон уран бүтээлчид болон салбарынхан нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлжээ. 

Тэрээр анх загварын ертөнцөд хөл тавьснаар урлагийн карьераа эхлүүлж байжээ. 2006 онд тэрээр MBC телевизийн бүтээл болох "Princess Hours" олон ангит киногоороо үзэгчдийн танил болжээ. Үүний дараа tvN телевизийн бүтээл "Blue Tower" хэмээх цэргийн амьдралыг хөгжилтэйгөөр харуулсан уран бүтээлд оролцсон нь үзэгчдийн анхаарлыг ихээр татсан байдаг. Уг киног түүний карьерийн оргил бүтээлүүдийн нэг хэмээдэг бөгөөд "Let's Eat", "New Recruit" зэрэг кинонуудаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. 

 

​​​​​​​

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top