АНУ-Иран харилцан довтолсны дараа Ормузын хоолойн асуудал шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй болж улмаар газрын тосны ханш хоёр хувиар өслөө. Сүүлийн арилжаагаар брент төрлийн газрын тосны фьючерс ханш баррель тутамдаа 90.31 ам.доллар болж, 2.51% өслөө. Харин WTI төрлийн газрын тосны ханш баррель тутамдаа 85.23 ам.долларт хүрч мөн л 2.19% өссөн байна.
АНУ-ын тал ням гарагт Ираны Ормузын хоолой дахь Ларак арал дээр хоёр пуужин харвасан бол хариуд нь Ираны талаас Йордан дахь АНУ-ын агаарын хоёр бааз руу дайралт хийсэн юм.
Газрын тосны ханш өнгөрсөн долоо хоногт унаж эхэлсэн ч улс төр болон геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү өсөж эхэллээ. Шинжээчдийн таамаглаж байгаачлан энэ өсөлт есдүгээр сарын эхний арав хоногт хадгалагдана гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )