Хонь
Шинэ сар маш эрчтэй эхэлж, урагш цойлохыг хүснэ. Гэхдээ түр амьсгаа авч, өөрөөсөө хаашаа, яах гэж яарч буйгаа асуу. Өнөөдөр танд зөвхөн эхлэх бус зөв чиглэлээ сонгох нь чухал.
Үхэр
Танд өөрчлөлтийн сөрөх хүсэл төрөх ч зөвхөн өөрчлөлт таны өсөлтөд шаардлагатай. Хэвшсэн хэм маягаасаа зуурахын оронд тав тухтай байдлаасаа бага ч гэсэн гарахыг хичээ. Санхүүгийн болон ахуйн өөрчлөлтийг эхлүүлээрэй.
Ихэр
Намрын эхний өдөр таны ажил төрөл тодорхой болно. Олон сонирхлоос нэгийг нь сонгож, төвлөр. Хүмүүстэй харилцахдаа илэн далангуй байхыг хичээ. Хурц ухаанаа гайхуулахаа түр азна.
Мэлхий
Дотоод ертөнц нь шинэчлэгдэж, шинийг оруулахад бэлэн. Таны бусдыг гэсэн сэтгэл онцгой хүчтэй байх тул үүнийг зөвхөн бусдад бус өөртөө ч гэсэн зориул. Шинэ сард хүрэх гурван зорилгоо бичээд ав. Эдгээр нь зөвхөн ажил хэргийн бус хувийн зорилго байх ёстой.
Арслан
Шинэ сар гялалзах хүслээр эхэлнэ. Од эрхэс таны талд байна. Алга ташилт хүлээхийн оронд өөрөөсөө эхлүүл. Өөрийгөө үнэлэх үнэлэмж хэлбэлзэх тул өөрийгөө бусадтай бус харин өөртэйгөө харьцуул.
Охин
Таны тархи дээд зэргээр ажиллах тул бүтэн сарын төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Ингэхдээ хувийн амьдралдаа зай гаргаарай. Бусадтай харилцахдаа зөөлөн бай. Таны хатуу шүүмжлэл санаснаас ч хүчтэй гомдоох чадалтай.
Жинлүүр
Гаднах амжилт бус дотоод сэтгэл рүүгээ өнгийх өдөр. Шинэ төсөл барьж авхаасаа өмнө сэтгэл санаагаа бэлд. Хайр сэтгэлийн асуудал дээр өөрөө санаачилга гарга. Гоо сайхан, сэтгэлийн амар тайван байдалтай холбоотой аливаа эхлэлийг тавихад тохиромжтой.
Хилэнц
Шинэ мөчлөг дотоод өөрчлөлтөөс эхэлнэ. Өмнө нь саад болж байсан бүхнийг ардаа орхиход бэлэн. Таны шаргуу зан бусдыг айлгах ч зорилгодоо хүрэх саадыг давахад тус болно.
Нум
Намрын эхний өдөр таныг өөдрөг үзлээр цэнэглэнэ. Гэхдээ бодит байдлын тухай мартаж болохгүй. Таны шулуун занг буруугаар хүлээн авах тул зөөлөн үг, хэллэг сонгоорой.
Матар
Ажил төрөлдөө нухацтай хандах цаг нь болсныг мэдэрнэ. Зөв шүү. Таны сахилга бат таны гол зэвсэг. Гэхдээ өөртөө хэт хатуурхах хэрэггүй. Урт хугацааны төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Ялангуяа энэ нь үл хөдлөх хөрөнгө, газар эсвэл карьертай холбоотой бол.
Хумх
Шинэ улирал танд шинэ санаа, урам зориг өгнө. Бүхнийг ганцаар эхлүүлэхээс бүү ай. Санаа нэгтнүүд аяндаа гарч ирнэ. Технологи, нөхөрлөл, төсөл зэрэг аливааг эхлүүлэхэд таатай. Мөрөөдлийнхөө төлөө эхний алхмаа хийгээрэй.
Загас
Намрын эхний өдөр бол таны тулах цэг, мөрөдлөө бодит болгох цаг. Хамгийн энгийнээс эхэл. Зөн совин нь онцгой хурц болох тул хоосон зүйл рүү чиглүүлэхээс сэргийл.

Сэтгэгдэл ( 0 )