Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

13 минутын өмнө

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн баг, тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. 
Япон Улсын Анан хотод зохион байгуулагдсан Тийболын Ази тивийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд нийт 28 баг өрсөлдсөнөөс манай тамирчид ахлах насны ангилалд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Мөн бага насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top