Өнөөдөр /2026.09.17/ иргэн Г.Майцэцэг НӨАТ-ын хууль монополь компаниудад давуу боломж олгож НӨАТ-ын татвараас чөлөөлж, жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдээс татвар авч байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тэгш шинэчлэл 13.10" нэртэй Төрийн бус байгууллага байгуулан хуулийн төсөл боловсруулан өргөн барих гэж байгаа талаараа олон нийтэд мэдээллээ.
Түүнчлэн тэрбээр "Нэмүү өртгийн албан татварын хуульд байх 13,10 гэх заалтыг өөрчлөх зорилготой байна. НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч буюу иргэд төлдөг. Тийм учраас улс орнууд зарим бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх, дотооддоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодын бүтээгдэхүүнийг иргэддээ хямд үнээр хүргэдэг.
Энэ утгаараа 2015 онд НӨАТ-ын хуулиндаа өөрчлөлт оруулж “Монгол улсад үйлдвэрлэгдсэн сүү, гурил мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн” байдаг. Гэтэл 11 жилийн турш өнөөдрийг хүртэлх хугацаанд монополь болсон таван аж ахуйн нэгж л энэ эрхийг эдэлж ирсэн байна.
Жишээлбэл, “Номин” супермаркетад сүү 5200 төгрөг. Энэ нь улсад ямар ч татвар төлөхгүйгээр ашиг болон очиж байгаа. Харин 8 нэрийн жижиг хүнсний дэлгүүрт сүү 5700 төгрөг. Иргэд татвартай үнээр авч байгаа юм. Өөрөөр хэлбэл 8 нэрийн дэлгүүрт татварын хууль ижил тэгш үйлчилж байсан бол иргэд 4400 төгрөгөөр сүүгээ худалдаж авах юм. Тиймээс НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нөгөө талаас жижиг дунд бизнес эрхлэгчид ч гэсэн монополь компаниуд шиг ашигтай ажиллах хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )
POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960
байх тэгвэл дотоодын үйлдвэрлэлч хөгжинө ард түмэн дотоодод үйлдвэрлэсэн бараандаа нөт төлөхгүй болж үнэ нэмэгдэхгүй хямдрах талтай, Мөн өргөн хэрэглээний мах сүү гурилд бүх шатанд нөт төлөхгүй байх бусад бараанд нөт төлөх тансаг хэрэглээний бараа ба архи тамхи согтууруулах бараанд өндөр нөт төлөх мөн дотоодоо үйлдвэрлэдэг барааг импороор оруулж ирсэн бараанд өндөр өндөр нөт төлөж дотоодын барааг нөтөөс чөлөөлөх зэрэг маш олон хувьлбар байгаа
Нөтийн босгийг 400 сая болгосон нь жижиг үйлдвэрлэгч нарыг дэмжих биш дарамт болно яагаад гэвэл нөтгүй барааг авч зарах дэлгүүр олдохгүй тэд жижиг үйлдвэрлэгчийн нөтийн 10% дээр өөрсдийн нэмсэн өртөгийг нэмээд ойролцоогоор 12% ийн нөт төлнө одооч сүү ногоонд ийм нөт төлж байгаа ер нь урбаникйн нэртэй лхагважавын амаар л нөтийн хууль хийдэг болсон юмуу олон хувилбар байж болохыг авч хэлэлцэхгүй байна жишээ нь гэхэд л бүгд нөт төлөгч болоод үндсэн материал нь дотооддоо үйлдвэрлэсэн мах сүү ногоо жимсэн бүтээгдэхүүнийг авах хураах боловсоруулах үйлдвэрлэх борлуулах бүх дамжлаганд нөт тооцохгүй б