Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаа үүсжээ

О.Должин | Zindaa.mn
2026 оны 09 сарын 18

Завхан аймгийн Солонготын даваанд өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны 09:00 цагийн байдлаар цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн байна.

Замын нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор “Гранд Макро” ХХК-ийн нэг авто грейдер, зургаан алба хаагч ажиллаж байгаа аж.

Иймд иргэд, жолооч та бүхнийг замын нөхцөлд тохируулан хурдаа зөв сонгож, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баясгалан (150.228.177.181)  2026 оны 09 сарын 18

Компанийн нэр зөв бичээч. мэдээ хуулж бичихдээ зөв бич

0  |  0
Top