
Өнөөдөр 2026.09.21. Энэ оны 264 дахь өдөр бөгөөд он дуусахад 101 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 36 минутад мандаж, 18 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр, Дэлхийн талархлын өдөр тохиож байна. Улс орнуудаас Польшид Гаалийн өдөр, Армен, Мальтад Тусгаар тогтнолын, Боливд Оюутны өдөр.
Энэ өдөр Францын зохиолч Фредерик Бегбедер, Бразилын жүжигчин Ингра Либерату, Америкийн жүжигчин Рики Лейк, Мэгги Грейс, Мексикийн хөлбөмбөгч Родриго Годинез, Оросын уран сайхны сэлэлтийн тамирчин, олимпын таван удаагийн аварга Светлана Ромашина зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1920 оны энэ өдөр Украинд сургуулиудад украин хэл зааж эхэлжээ.
1937 оны энэ өдөр Ж.Р.Толкины “Хоббит: эсвэл Тийшээ одоод эргэж ирсэн нь” ном гарчээ
1964 оны энэ өдөр Мальта Их Британиас тусгаар тогтножээ.
1981 оны энэ өдөр Белиз Их Британиас тусгаар тогтнов.
1991 оны энэ өдөр Арменид бүх нийтийн санал хураалт болж, сонгогчдын 99 хувь нь тусгаар тогтноно гэжээ.
1999 оны энэ өдөр Тайваньд газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн амиа алджээ.
2003 оны энэ өдөр Бархасвадь руу хөөрсөн Galileo сансрын хөлгийн үйл ажиллагааг зогсоосон байна.
2004 оны энэ өдөр Бурж Халифа баригдаж эхэлжээ.
2022 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин орчин цагийн түүхэнд анх удаа дайчилгаа зарлав. Үүнээс өмнө Оросын нутаг дэвсгэрт 1941 онд дайчилгаа зарлаж байв.
Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )