Цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний амийг хохироожээ

2026 оны 09 сарын 21

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн хашаанд архидан согтуурсан этгээдүүд хоорондоо маргалдаж, улмаар хоёр хүний амь хохирсон ноцтой хэрэг гаржээ.

Тодруулбал, энэ сарын 07-ны шөнө 18-20 насны гурван залуу тус сумын цэцэрлэгийн хашаанд архи согтууруулах ундаа хэрэглэж байх явцдаа хоорондоо маргалдсан байна. Улмаар энэ үеэр 20 настай М гэгч нь 18 настай Г, 19 настай М нарын амийг хохироожээ.

Уг хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алгирмаа (122.201.31.27)  2026 оны 09 сарын 23

Хүний зовлонгоор хоолоо олж иддэг бэртэгчин амьтад

0  |  0
Gu (203.91.115.44)  2026 оны 09 сарын 22

Mongonii sait unen zow medeelel tawij jirge

0  |  0
Top