Шатрын олимпиадад Монголын эмэгтэй шигшээ баг 7 дугаар байрт шалгарлаа

2026 оны 09 сарын 28

Узбекистаны Самарканд хотод болсон Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын шатарчид түүхэн амжилт үзүүлжээ.

189 орны баг оролцсон тус олимпиадад Монголын эмэгтэй шигшээ баг 17 оноо авч, дэлхийн ТОП-10-т багтан 7 дугаар байр эзэлсэн байна. Ингэснээр 1990 оны Нови Садын олимпиадад тогтоосон 12 дугаар байрын амжилтаа ахиулж, түүхэн дээд амжилтаа шинэчилжээ.

Мөн Монголын эмэгтэй шатарчид АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай ижил оноо авч, коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт бичигдсэн байна.

Түүнчлэн 19 настай Х.Баясгалан 11 өрөг тоглож, 8 оноо авсан бөгөөд III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд 4 дүгээрт эрэмбэлэгджээ.

Харин Монголын эрэгтэй шигшээ баг нийт дүнгээр 26 дугаар байр эзэлж, “В” ангилалд мөнгөн медаль хүртсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz (59.153.113.32)  2026 оны 09 сарын 28

za daa, munch saikhan uzeltssen dee. bayar khurgie

0  |  0
Top