Японы “Japan Times” сэтгүүл Такаичи Санаегийн Засгийн газар монгол Улсад “Чингис хаан” буудлын өргөтгөлд зориулж 150 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгох тухай мэдээлжээ. Тус сэтгүүлийн мэдээлснээр хоёр улсын Ерөнхий сайд нар энэ сарын 29-ний өдөр зээл олгох ноот бичигт гарын үсэг зурна. Дараа нь Японы “JICA” байгууллага болон Монгол Улсын Засгийн газар зээлийн гэрээнд гарын үсэг зурах юм.
Японы тал “Чингис хаан” нисэх буудлыг бүтээн байгуулахад одоогоор 65.6 тэрбум иенийн зээл олгожээ. Зорчигчдын урсгал анхны төслөөс давж, нисэх буудлын зогсоол болон терминалын барилга эрэлтийг хангахад хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс Японы тал болон манай тал ч нисэх буудлыг өргөтгөх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Одоогоор өргөтгөлийн ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Энэ сарын 3-ны өдөр Японы Гадаад харилцааны сайд Тошимицү Мотэги Монгол Улсад айлчлахдаа нисэх онгоцны буудлыг өргөтгөх талаар тохиролцоонд хүрсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )
ene muuhai samuurai nar ehleed barag 650 say dollaraar jijeghen hogiin buudal bariad odoo bas dahiad 0.8 terbum dollaraar orgoton genee.Manai buudal gantshan zamtai vnen elgiin jaahan buudal ch de.Orosuud 5 say hvnii buudaliig 500 say dollart barisan ch de.Getel mongoliig 3 say hvnii buudaliig 650 sayaar shuu. barih buun udaj buun hvnd surtalij bolj baij shuu.
Odoo zeel avmaargyi bnaa. 126 chin ideed yu ch hiihgyi shdee