Даац хэтрүүлсэн тээвэрлэлтийг нэг сарын хугацаанд зогсооно

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 28

Зам тээврийн хөгжлийн төвийн шийдвэрээр зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг аравдугаар сарын 15-аас арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал түр зогсоохоор болжээ.

Цаг агаар сэрүүсэх үед газрын хөрс болон автозамын далангийн өнгөн хэсэг хөлдөхийн зэрэгцээ ус, чийг ихээр хуримтлагддаг байна. Үүний улмаас автозамын ачаа даах болон бат бэхийн чанар огцом буурдаг тул хүнд болон хэт овортой тээвэрлэлтийг хязгаарлаж байгаа аж.

Заасан хугацаанд тээвэрлэгчид “Автотээврийн хэрэгслийн ангилал, Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалтад нийцүүлэн тээвэрлэлт хийх шаардлагатай байна. Мөн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэж, авто зам болон замын байгууламжид хохирол учруулсан тохиолдолд тухайн иргэн, ААН, байгууллага учирсан хохирлыг хуулийн дагуу барагдуулах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.196)  2026 оны 09 сарын 28

Ингэж хориглоогүй үед даац хэтэрсэн тээвэрлэлтийг зөвшөөрдөг гэж ойлгох уу, тэгвэл зам эвдрэх нь аргагүй л юм байна даа, уг нь бодоход даац хэтэрсэн л бол хэзээ ч тээвэрлэлт хийж болохгүй баймаар санагдах

0  |  0
Top