Нагояа2026 | К.Ёолк Азийн наадмын АВАРГА боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2026 оны 09 сарын 30

Жүдо бөхийн 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк алтан медалийн төлөө Улаанбаатар, Астанагийн Их дуулгын аварга Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдаж, даралтаар цэвэр яллаа. 

Ийнхүү ОУХМ К.Ёолк энэ удаагийн Азийн наадмын Монгол Улсын багийн анхны алтан медалийг хүртэж, Азийн наадмын түүхэн дэх Монгол Улсын 27 дахь аваргаар тодорлоо.

Жүдочийн хувиар К.Ёолк Азийн наадмын найм дахь аварга болж, 2014 оноос хойш тасраад байсан Азийн наадмын алтан медалийг хүртэж байна.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ | Gnb.mn

Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ner ugui (192.82.64.217)  2026 оны 10 сарын 01

mundag mundag

0  |  0
Зочин (59.153.115.9)  2026 оны 09 сарын 30

Энэ Ёолк бол сайн юм байна оо, харин Ариунболд гээч нөхөр бол бүтэхгүй ээ, байнга л шал арчиж явах, одоо яршиг зодгоо тайлмаар юм, улсын мөнгөөр зугаалж, аялаж ханахаар бол ханахаар л болсон доо

0  |  0
ард түмэн (103.9.90.101)  2026 оны 09 сарын 30

мундаг байна. Баяр хүргье

0  |  0
Top