Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг БУСДЫН ГАРТ амиа алдаад 28 жил өнгөрлөө

Э.Тэргэл | Zindaa.mn
2026 оны 10 сарын 02

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг бусдын гарт  онц хэрцгийгээр амиа алдсанаас хойш 28 жил өнгөрлөө. Уламжлал ёсоор өнөөдөр /2026.10.02/ түүний хөшөөнд журмын нөхөд нь цэцэг өргөж байна. 

Ийнхүү 28 жил хэдийнээ өнгөрсөн ч түүний аллагын эзэн одоог хүртэл олдоогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд улс төрийн зорилгоор олон удаагийн зохиомол "сэжүүр" үүсгэж ирсэн нь энэ хэрэг илэрнэ гэдэг итгэл найдварыг улам л алсруулсаар буй. 

Ямартай ч тэртээх 1990 онд Монголын ардчиллыг удирдан ялалтад хүргэсэн хүн бол С.Зориг агсан байлаа. Дараа нь ардчиллын анхны  хараацайнууд  гэгддэг тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн дунд  үзэл санааны хагарал зөрчил гарч С.Зориг ганцаардаж, хавчигдаж эхэлсэн. Хамтран зүтгэж явсан нөхөд нь эрх мэдэл албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болсныг тэрээр зөвшөөрч чадахгүй зөрчил тэмцэл эхэлсэн гэдгийг ойрын нөхөд нь хэлдэг. Тухайн үед М.Энхсайханы Засгийн газар огцорчихсон. Ц.Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сар ажиллаад огцорсон. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын  үүрэг гүйцэтгэгч болчихоод сууж байсан. Ардчилсан хүчнээс Ерөнхий сайдаар томилуулахаар  Да.Ганболдын нэрийг таван удаа өргөн бариад Ерөнхийлөгч хүлээж авалгүй буцаасан эгзэгтэй үе байсан. С.Зоригийн нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, тэр талаарх  уулзалт яриа өрнөж байсан. Тухайлбал, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд зоог барьж, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан гэдгийг хамтран зүтгэгчид нь баталдаг. Харин үүнийг Ц.Элбэгдорж үгүйсгэдэг, тийм яриа хөөрөө огт болж байгаагүй гэдэг. Ийм л нөхцөлд тэрээр дээрх зоог барьсан өдрийн орой  гэртээ алуурчдын гарт амь насаа алдсан байдаг.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat (202.9.40.173)  2026 оны 10 сарын 13

Уг нь тодорхой шүү дээ амьд гэрч байна даанч эрх мэдэлтэй хүн оролцсон тул илрүүлэхгүй энгээд түүх болно

0  |  0
Jones-Maxie (151.240.56.3)  2026 оны 10 сарын 06

POWERFUL LOVE SPELLS TO BRING BACK HUSBAND AND WIFE\nMy heart was broken when my Ex-wife file for a divorce, I never believe i could ever get her back to love me again due to what I did to her until Dr Vusi brought her back within 24hours with a powerful love spell. He is reliable for positive result. contact the spell caster for love spell on email: drvusispells@gmail.com or WhatsApp him 393510869960

0  |  0
Top