Нигер улсын иргэн 1 кг гаруй сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлжээ

2026 оны 10 сарын 04

 

Нигер улсын иргэн И.Ж нь бусадтай бүлэглэн энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг гадаад улсаас Монгол Улсын хилээр их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба илрүүлжээ..

Эд мөрийн баримтаар нийт 1 кг 35 грамм буюу ойролцоогоор 10 мянган хүний нэг удаагийн хэрэглээний бодис хураан авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.196)  2026 оны 10 сарын 06

Энэ нөхрийн хилээр яаж орж ирсэнийг тогтоогоод, хариуцлага алдсан ажилтан, албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй, сайн ухвал санаатай үйлдэл, хээл хахуулийн асуудал байхыг ч үгүйсгэхгүй

2  |  0
zzzz (103.229.122.33)  2026 оны 10 сарын 06

naad pizdagaa alchjikhaach

1  |  0
Зочин (59.153.115.9)  2026 оны 10 сарын 06

Харуудыг давраавал ч аюултай даа, ер нь хилээр оруулж байгаа улсдаа хяналт тавьж чадахгүй бол оруулахгүй байх нь зөв шүү

1  |  0
Top